Их Британи: Хүүхдүүд цахим сүлжээ ашиглахыг хориглох шийдвэр гаргахыг Ерөнхий сайдаас шаардав

Их Британи: Хүүхдүүд цахим сүлжээ ашиглахыг хориглох шийдвэр гаргахыг Ерөнхий сайдаас шаардав


   Их Британийн эмнэлгийн мэргэжилтнүүдийн холбоо Ерөнхий сайд Кир Стармерт хандан 16-аас доош насныханд цахим сүлжээ ашиглахыг бүрэн хориглох шийдвэр гаргахыг шаардсан байна. “The Times” сонины мэдээлснээр тус улсын “Medical Royal Colleges” академи Засгийн газарт ирүүлсэн тайландаа хүүхдийн цахим хэрэглээний талаар шуурхай арга хэмжээг санал болгосон бөгөөд бага насныхан цахим сүлжээгээр хүчирхийлэл, донтолт, хүн ёсны эсрэг утга агуулсан сэтгэл түгшээсэн контентод байнга өртөж байгаа болохыг анхааруулсан байна. Улмаар зарим хүүхэд энэ мэт сэтгэцэд нөлөөлөх контент үзсэний дараа амиа хорлох, эсвэл амьтан хөнөөх зэрэг цочирдмоор үйлдэл хийх болсныг онцлон дурджээ. Тус академийн 454 эмчийг хамруулсан судалгаагаар зүй бус контенттой холбоотой сэтгэцийн хямрал, бие махбодын хохирол амссан хүүхдийн тоо өдөр ирэх бүр огцом нэмэгдэж байгааг дурджээ. Тухайлбал Үндэсний Эрүүл Мэндийн Албаны (NHS) яаралтай тусламжийн эмчийн хэлснээр сүүлийн зургаан сарын хугацаанд амиа хорлох оролдлого хийсэн, TikTok сүлжээнээс мансууруулах бодис хэрэглэхийг сурч, хэтрүүлэн хэрэглэсэн, хүчирхийлэлтэй холбоотой дүрс бичлэг үзсэнийхээ дараа галт зэвсэг ашиглан гэр бүлийнхнийхээ амь насанд заналхийлсэн зэрэг хачирхам тохиолдлууд гарах болсон байна. Засгийн газрын эх сурвалжийн мэдээлснээр Ерөнхий сайд ойрын хугацаанд энэ асуудлаар хэлэлцүүлэг хийж тодорхой шийдвэр гаргах ажээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.