Д.Трамп, В.Путин, Б.Нетаньяху нарыг Испанийн алдартай жүжигчин “toxic” гэж тодорхойлов
Испанийн кино найруулагч, жүжигчин Хавьер Бардем АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Израилын ерөнхий сайд Беньямин Нетаньяху нарын хувийн зан чанар нь дайн өдөөх шалтгаан болсон гээд тэднийг “toxic” буюу хорлонтой эрчүүд гэж тодорхойлжээ. AFP агентлагийн мэдээлснээр, 79 дэх удаагийн Каннын кино наадамд оролцсон Х.Бардем өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр хамгийн сүүлд бүтээсэн киноны дүрийнхээ талаар тайлбарлаж, ийм төрлийн toxic эрчүүд ихэнхдээ эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл үйлддэг гэж мэдэгдсэн байна. Тэрбээр Испанийн найруулагч Родриго Сорогойены “The Beloved” кинонд огцом ууртай, ширүүн авиртай кино найруулагчийн дүрд тоглосон бөгөөд Каннын кино наадмын шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авчээ. Испани улсад эр нөхрийнхөө гарт амиа алддаг эмэгтэйчүүдийн тоо өссөөр байгааг дурдаж, "Сард дунджаар хоёр эмэгтэй эр нөхөр болон найз залуугийнхаа гарт алагдаж байна. Энэ үнэхээр аймшигтай үзэгдэл" гээд энэ бүхэн эцсийн дүндээ “toxic” эрчүүдээс үүдэлтэй болохыг онцолсон байна. Улмаар ийм хүмүүсийн тоонд Д.Трамп, В.Путин, Б.Нетаньяху нарыг нэрлэсэн байна.
Х.Бардем нь Палестины зэвсэгт ХАМАС бүлэглэлийн халдлагын улмаас Газын зурваст өрнөсөн дайныг хамгийн их эсэргүүцсэн юм. Тэрбээр Израилын Газад хийсэн халдлагыг геноцид хэмээн тодорхойлж, Израилын киноны байгууллагуудтай хамтарч ажиллахгүй гэдгээ мэдэгджээ. Улмаар өнөөдөр ч геноцид үйлдэгдсээр байгааг онцолж, "Та бүхэн хувиа хичээж чимээгүй өнгөрөөсөөр байгаа нь геноцидыг дэмжиж байгаатай агаар нэг юм” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







