АНУ: Уоррен Баффеттай хамт үдийн зоог барих тасалбар 9 сая долларын үнэ хүрэв
“Berkshire Hathaway” компанийн ТУЗ-ийн дарга Уоррен Баффеттай хамт үдийн зоог барих хандивын арга хэмжээний тасалбарыг дуудлага худалдаанд оруулж, 9 сая доллараар борлуулсан тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Уоррен Баффет дуудлага худалдаанаас олсон орлогыг Сан Франциско хотын ядуурлыг бууруулах байгууллага болох “Glide” санд хандивласаар ирсэн бөгөөд 2022 оноос хойш уг үйл ажиллагаа зогсоод байсан юм. Хамгийн сүүлд 2022 онд зохион байгуулсан дуудлага худалдаагаар “У.Баффеттай хамт үдийн зоог" тасалбар 19 сая долларын үнэ хүрч байжээ. Энэ жилийн арга хэмжээ ирэх зургаадугаар сарын 24-ний өдөр болох бөгөөд орлогыг “Glide” санд төдийгүй NBA-ийн сагсан бөмбөгийн нэрт тамирчин Стефен Карри болон түүний эхнэр Аеша Карри нарын байгуулсан "Eat, Run, Play" буяны байгууллагад хандивлах аж. У.Баффет нь өнгөрсөн оны сүүлээр гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа буусан боловч ТУЗ-ийн даргын албаа хадгалж, компанийн үйл ажиллагааны гол шийдвэрт оролцсоор байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







