АНУ: USS Ford хөлгийн дайчид 326 хоногийн дараа эх орондоо эргэж ирэв

АНУ: USS Ford хөлгийн дайчид 326 хоногийн дараа эх орондоо эргэж ирэв


   АНУ-ын USS Gerald R.Ford хөлгийн 4500 гаруй дайчин 326 хоногийн байлдааны ажиллагааг амжилттай дуусгаад эх орондоо эргэн ирсэн тухай Батлан ​​​​хамгаалах яам мэдээлэв. 2017 онд ашиглалтад орсон USS Ford нь тус улсын Тэнгисийн цэргийн нисэх онгоц тээвэрлэгч хамгийн том хөлөг бөгөөд өнгөрсөн оны зургаадугаар сард Газар дундын тэнгисээс эхлэн Карибын тэнгис, Ойрх Дорнодыг туулж, далайд 326 хоног үүрэг гүйцэтгээд Виржиниа мужийн Норфолк хотод буцаж ирсэн байна. Анх Газар дундын тэнгис болон Хойд тэнгист энхийн цагийн даалгавар гүйцэтгэхээр төлөвлөгдсөн байсан ч Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчлах үйл явц болон Ираны эсрэг цэргийн ажиллагааны улмаас 10 сараас дээш хугацаанд далайд үүрэг гүйцэтгэсэн байна. Тус хөлөг дээр ажилласан цэргийн албан хаагчдын гэр бүлийн 5000 орчим хүн дайчдыг угтан авах ёслолд оролцжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.