“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадорж томилогдов

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадорж томилогдов


   Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, компанийн гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо. Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу компанийн тамга тэмдгийг шинэ захиралд хүлээлгэн өгч ажлын амжилт хүсэв. Б.Чагнаадорж нь “Дархан Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, үйлдвэрт техник, технологийн шинэчлэл хийн ордын олборлолтыг нэмэгдүүлж, экспортыг эрчимжүүлж, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн юм.

   Н.Цэрэнсамбуу нь 2022 оны 11 дүгээр сараас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын даргаар, 2025 оны 10 дугаар сараас өнөөдрийг хүртэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан бөгөөд өнгөрсөн хугацаанд нүүрсний борлуулалтыг 1.8 дахин, борлуулалтын орлогыг 1.7 дахин, ачилтыг 1.8 дахин, биржийн борлуулалтыг 6.7 дахин, биржийн ачилтыг 3.9 дахин, биржийн экспортыг 4 дахин тус тус нэмэгдүүлсэн амжилттай ажиллажээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.