Э.Макрон иран бүсгүйгээс болж эхнэртээ алгадуулсан уу?
Жүжигчин Голшифтех Фарахани 2019 оны Каннын кино наадмын үеэр. Гэрэл зургийн эх сурвалж: Getty Images Korea

Э.Макрон иран бүсгүйгээс болж эхнэртээ алгадуулсан уу?


   Өнгөрсөн жил Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон гадаад айлчлал хийж явахдаа онгоцны хаалган дээр эхнэртээ алгадуулж буй бичлэг олон нийтэд ил болсон. Харин үүний цаад шалтгаан нь Ираны жүжигчин эмэгтэй байсан тухай мэдээлэл цацагдаад байна. Францын долоо хоног тутмын Paris Match сэтгүүлийн сурвалжлагч Флориан Тардифф саяхан Э.Макрон болон тэргүүн хатагтай нарын тухай "(Бараг) төгс гэр бүл" (An (Almost) Perfect Couple)) нэртэй ном хэвлүүлжээ. Уг номд "Хатагтай Брижит Макрон ерөнхийлөгчийг алгадсаны шалтгаан нь нөхрөө жүжигчин бүсгүйтэй хардсанаас болсон" гээд нөхрийнхөө гар утаснаас Ираны жүжигчин бүсгүй Голшифтех Фараханитай харилцаж байсан мессежийг олж хараад тэгтлээ уурссан тухай өгүүлжээ. Ф.Тардифф RTL радиод өгсөн ярилцлагадаа мөн энэ тухай дурдаж, "Ерөнхийлөгч Э.Макрон иран бүсгүй Г.Фараханитай хэдэн сарын турш энгийн харилцаатай байсан. Харин ерөнхийлөгчийн туслахууд ярианы зарим нарийн ширийн зүйлийг надад дамжуулсан бөгөөд тэд зүгээргүй дотно харилцаатай гэдэг нь илт байсан” гэжээ. Түүний хэлснээр Э.Макрон "Чи үнэхээр их дур булаам” гэх мэт дотно үгсийг иран бүсгүйд илгээж байжээ. Жүжигчин бүсгүйн нэрийг олон нийтэд зарлаж болж байгаа эсэхийг асуухад Ф.Тардифф "Энэ тухай Парис даяар хэдийнээ шуугиад эхэлсэн. Энэ бол цуурхал биш" гэсэн байна.

   Харин хатагтай Брижит Макроны төлөөний хүн RTL радиод дээрхийг үгүйсгэсэн ярилцлага өгч, “Тэргүүн хатагтай нөхрийнхөө гар утсыг хэзээ ч хардаггүй гэдгээ тодорхой хэлсэн" гэжээ. Дээрх явдлын тухайд эргэн сануулахад өнгөрсөн оны тавдугаар сарын 25-ны өдөр Вьетнамын Ханой хотын нисэх онгоцны буудал дээр онгоц газардаж хаалгаа нээх үед тэргүүн хатагтай нөхрийнхөө нүүр лүү алгадаж байгаа дүр зураг олонд ил болсон юм. Энэ тухайд Э.Макрон тайлбар хийхдээ "Бид зүгээр л тоглож байсан юм” гэж мэдэгдсэн билээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.