Палестин: Дайны гал дунд 50 хос хуримлав

Палестин: Дайны гал дунд 50 хос хуримлав


   Өнгөрсөн 11-ний өдөр Палестины Газын зурвасын Газа хотод гивлүүр зүүж, үндэсний хувцсаа өмссөн палестин бүсгүйчүүдийн хуримын ёслол болов. Дайн самууны гал дунд итгэл найдвараа алдалгүй ирээдүйн амьдралынхаа гэрэлт замналыг зөгнөн хуримаа хийж буй хосуудад баяр хүргэхээр олон хүн цугларчээ. Удаан үргэлжилсэн дайны улмаас хуримын ёслол зэрэг баяр наадам хийхэд хэцүү болсон энэ цаг үед Туркийн Хүмүүнлэгийн Тусламжийн Сан (IHH) энэ удаагийн арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд тухайн өдөр 50 хос залуу ёслол хийж гэрлэлтээ батлуулсан байна. Цаашид ч тохиромжтой цаг үед шинээр гэрлэж буй залуусын хуримын ёслолыг аюулгүй орчинд зохион байгуулна гэдгээ тус сангийн албаны хүн мэдээлсэн байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.