Амьдрахад хамгийн таатай хотоор Вена шалгарчээ
Анд нөхдийн мэдээ
2022-12-28
“The Economist Intelligence Unit” байгууллагын 2022 оны судалгаагаар, амьдрахад хамгийн таатай дэлхийн 10 хотын тэргүүн байранд Австрийн Вена хот шалгарчээ. Эдгээр 10 хотын ихэнх нь Европын хотууд бөгөөд хоёрдугаарт Данийн Копенгаген, гуравдугаарт Швейцарын Цюрих хот шалгарсан байна. Улмаар Канадын Калгари, Ванкувер, Швейцарын Женев, Германы Франкфурт, мөн Канадын Торонто, Нидерландын Амстердам, Японы Осака, Австралийн Мельбурн хотууд жагсаалтад багтжээ. Уг судалгаанд амьдрахад таатай хотуудын үндсэн үзүүлэлтүүдээс гадна цар тахлын дараа ердийн горимдоо хэр хурдан шилжсэн, ковидтой холбоотой хязгаарлалтууд хэр цөөхөн байгааг нь харгалзан үзсэн байна. Вена хот энэ жагсаалтыг 2018, 2019 онд тэргүүлж байсан бол 2021 онд 12 дугаар байрт орж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.