АНУ: Үл мэдэгдэх нисдэг биетүүдийн тухай мэдээллийг ил болгов

АНУ: Үл мэдэгдэх нисдэг биетүүдийн тухай мэдээллийг ил болгов


   АНУ-ын засгийн газар 60 жилийн өмнөөс өнөөг хүртэл цуглуулж хадгалсан үл мэдэгдэх нисдэг биетүүд (UFO)-ийн тухай файлуудыг нийтэд ил болгожээ. Тус улсын Батлан ​​​​хамгаалах яам вэбсайт дээрээ нисдэг биетүүдтэй холбоотой 161 файл болон гэрэл зургийн материалыг байршуулсан бөгөөд эдгээр файл нь 1966 оноос хойш Батлан ​​​​хамгаалах яам, НАСА, Холбооны Мөрдөх Товчооны цуглуулсан мэдээллүүд ажээ. Гэсэн хэдий ч энэ нь нисдэг биетүүд байгааг албан ёсоор баталгаажуулсан баталгаа биш, шинжлэх ухаанаар нотолж, тодорхойлж чадаагүй тохиолдлууд гэдгийг онцолсон байна. Уг материалд 1972 онд Аполло 17 хөлгийн сарны гадаргуу дээр авсан гурван ширхэг биетийн гэрэл зураг багтсан байна. Дээрх материалуудыг ил болгосонтой холбогдуулан Батлан ​​​​хамгаалах яамны зүгээс "Бид хувийн хэвшлийн судалгаа шинжилгээ, мэргэжлийн ур чадварыг дуртайяа ашиглах болно” гэжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.