Шатрын бодлого бодолтын Их мастер цолтон Монголоос анх удаа төрөв
Хойд Македонийн нийслэл Скопьэ хотод болж өчигдөр өндөрлөсөн 2026 оны Шатрын бодлого бодолтын Европын аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож буй С.Билгүүн энэ төрөлд Монгол улсаас анх удаа Их мастер цол хүртлээ. Тэрбээр боломжит 90 онооноос 84 оноо авч шагналт зургаадугаар байрт шалгарснаар рэйтингээ 2550-д хүргэн Шатрын бодлого бодолтын Их мастер цолны болзол хангасан байна. Шатрын спорт болон шатрын бодлого бодолтын төрөлд хоёуланд нь энэ цолны болзол хангасан шатарчин дэлхийд 10 хүрэхгүй байдаг. С.Билгүүн 2023 онд Арабын нэгдсэн Эмират улсын Фужайра хотод болсон ДАШТ-д шагналт IY байр эзлэн Шатрын бодлого бодолтын Их мастер цолны анхны нормоо биелүүлж байжээ. Шатрын спортоор 2004 оноос хичээллэсэн тэрбээр 2020 онд шатрын Их мастер цол хүртэж, Монгол улсын тав дахь эрэгтэй Их мастер болсон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







