Пөньян: Ким Чен Уны амь насанд заналхийлсэн улсад нэн даруй цөмийн цохилт өгнө
Ким Чен Ун. © Кристина Кормилицына/POOL/ТАСС

Пөньян: Ким Чен Уны амь насанд заналхийлсэн улсад нэн даруй цөмийн цохилт өгнө


   БНАСАУ-ын Ардын дээд чуулган тус улсын удирдагч Ким Чен Уны амь насанд аюул учруулсан тохиололд тухайн улсад шууд цөмийн цохилт өгөх хууль баталжээ. “Yonhap” агентлагийн мэдээлснээр, цөмийн зэвсгийн тухайд шийдвэр гаргах бүх эрхийг энэ хуулиар Ким Чен Унд олгосон байна. Улмаар цөмийн зэвсгийг удирдах систем болон улсын удирдагчид аюул учирсан нөхцөлд уг зэвсгийг ямар нэг зөвшөөрөлгүйгээр нэн даруй хэрэглэхээр хуульчилжээ. Пөньян АНУ-тай шинээр хэлэлцээ хийх бодолгүй байгаа бөгөөд байлдааны бэлэн байдлаа сайжруулахын тулд тактикийн цөмийн зэвсэг хэрэглэх далайцаа байнга нэмэгдүүлэхийг Ким Чен Ун уриалсан хэмээн дээрх мэдээнд дурдсан байна.    

   Хойд Солонгосын цөмийн зэвсэг хэмжээгээр АНУ-ын пуужингаас эсэргүүцэн хамгаалах хүчнээс давуу болсон хэмээн өнгөрөгч дөрөвдүгээр сарын 29-нд “Bloomberg” агентлаг мэдээлсэн юм. Өнөөдрийн байдлаар Пөньян АНУ-ын нутаг дахь байг устгах чадалтай "Хвасон‑15", "Хвасон‑17", "Хвасон‑18", "Хвасон‑19"  пуужин, цөмийн цэнэгт хошуутайн зэрэгцээ ойрын тусгалын пуужингууд нь Ази дахь АНУ-ын холбоотнуудын нутагт хүрэх бололцоотой ажээ. Дөрөвдүгээр сарын 14-нд Хойд Солонгосын Ардын чөлөөлөх армийн “Чвэ Хен” байлдааны хөлөг онгоцноос стратегийн далавчит пуужин харвасан бөгөөд Ким Чен энэ арга хэмжээнд биеэр байлцсан юм.    


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.