Буриад: Согтуу жолоочийн талаар мэдээлэл өгсөн иргэнд олгодог урамшууллыг нэмэгдүүлэв
2025 оны 10 дугаар сарын 20-ноос эхлэн Буриадын оршин суугчид согтуугаар машин барьж яваа хүмүүсийн талаар цагдаагийн байгууллагад мэдээлэл өгвөл мөнгөн урамшуулал авах эрхтэй болсон билээ. Өнгөрсөн хагас жилийн хугацаанд мэдээлэл өгсөн иргэдэд нийтдээ 835 мянган рублийн (ойролцоогоор 38 сая төгрөг) урамшуулал олгожээ. Тэгвэл баримтаар нотлогдсон нэг мэдээлэлд олгодог 5000 рублийн урамшууллыг өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхлэн нэг дахин буюу 10 мянган рубль болгож нэмэгдүүлсэн байна. “Ингэснээр замын хөдөлгөөний аюулгүй байдал болон бусдын амь насыг хамгаалахад иргэн бүр хувь нэмрээ оруулах боломжтой” хэмээн “Буряад үнэн” сонин тэмдэглэжээ. Дээрх арга хэмжээний хүрээнд 2025 онд 25 хүн нийт 125 мянган рубль, 2026 онд эхний дөрвөн сард 71 хүн 710 мянган рублийн урамшуулал авсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







