Монголд суугаа Гватемалын Элчин сайд МУИС дээр лекц уншина
С.Кастаньеда Гватемалын тусгаар тогтнолын баярын үеэр Сөүлд үг хэлж буй нь. 2025 он. © Yeo Hong-il/Korea News

Монголд суугаа Гватемалын Элчин сайд МУИС дээр лекц уншина


   Гватемал улсаас Монгол улсад хавсран суух Элчин сайд Сара Солис Кастаньеда Нобелийн шагналт зохиолч М.Астуриасын амьдрал, уран бүтээлийн талаар монголчуудад лекц уншихаар болжээ. Гватемалын зохиолч М.Астуриас (1899-1974) Латин Америкийн шидэт реализм, нийгмийн шүүмжлэл, төсөөллийн ертөнцийг хүүрнэн туурвисан зохиолуудаараа дэлхий дахинд нэрд гарсан төдийгүй 1967 онд Нобелийн утга зохиолын шагналыг хүртсэн юм. Дипломатч мэргэжилтэй тэрбээр эх орноо төлөөлөн хилийн чанадад хэдэнтээ сууж байв. Элчин сайд, доктор С.Кастаньеда нь 2023 оноос хойш Гватемал улсаас БНСУ-д суух Элчин сайдаар ажиллаж байгаа бөгөөд мөн тус улсаас Монгол улсыг хавсран сууж байна. Англи хэлээр явагдах үнэ төлбөргүй энэ лекц өнөөдөр МУИС-ийн Номын сангийн 202 тоот танхимд болно.  


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.