АПУ ХК хаягдал шаар боловсруулан малын тэжээлийн түүхий эд үйлдвэрлэх төсөлд 25 тэрбум төгрөг зарцуулна
Шинэ үйлдвэрийн шав тавих ёслол. 2026.05.04 © АПУ ХК

АПУ ХК хаягдал шаар боловсруулан малын тэжээлийн түүхий эд үйлдвэрлэх төсөлд 25 тэрбум төгрөг зарцуулна


   АПУ компани спирт, шар айргийн үйлдвэрээс гардаг дайвар бүтээгдэхүүн болох хаягдал шаарыг боловсруулж, малын тэжээлийн түүхий эд үйлдвэрлэхээр болжээ. Жилд 165 мянган тонн хаягдал шаар боловсруулж, 15 мянган тонн малын тэжээлийн түүхий эд үйлдвэрлэх хүчин чадалтай шинэ үйлдвэрийн шав тавих ёслол өчигдөр болсон байна. Хаягдал шаар нь уураг, шим тэжээлийн өндөр агууламжтай, малын тэжээлийн чухал түүхий эд юм. Дотоодын тэжээлийн үйлдвэрлэлийг дэмжих, импортыг орлох стратегийн ач холбогдолтой энэ төсөл нь АПУ ХК-ийн тогтвортой хөгжлийн стратегийн хүрээнд хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалтын нэг ажээ. Үйлдвэрлэлийн хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, тойрог эдийн засгийг бодитоор хэрэгжүүлэх зорилготой энэ төсөл 25 тэрбум төгрөгийн өртөгтэй юм. Төслийг 15 сарын хугацаанд хэрэгжүүлж, үйлдвэрт бүрэн автомат, орчин үеийн технологи бүхий тоног төхөөрөмж суурилуулна. АПУ ХК үүнээс өмнө Хаягдал ус цэвэрлэх байгууламж болон Зүүн бүсийн автомат агуулахын төслүүдийг эхлүүлсэн билээ. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.