Автобуснаас буухдаа карт уншуулах шаардлагагүй болов
© transport.ub.gov.mn

Автобуснаас буухдаа карт уншуулах шаардлагагүй болов


   Нийслэлийн иргэд автобусаар үйлчүүлэхдээ суух, буух бүрд карт уншуулдаг байсан бол 5 дугаар сарын 2 буюу маргаашнаас эхлэн, буухдаа картаа дахин дарах шаардлагагүй болжээ. Нийтийн тээврийн төлбөрийн системд өөрчлөлт орсноор, автобусан дахь хоёр төрлийн карт уншигч төхөөрөмжийг нэг болгож зохицуулсан байна. Зорчигчдын төлбөр төлөх боломж мөн нэмэгдсэн бөгөөд юуны түрүүнд UB card аппликэйшн ашиглан төлбөрөө төлж болно. Мөн QR ашиглан төлбөр төлөхөөс гадна 100 байршилд буй киоскоос нэг удаагийн цаасан тасалбар авч төлбөрөө төлөх бололцоотой. Харин энэ тасалбар нь тухайн өдрөө хүчинтэй аж. Мөн банкны картаараа төлбөрөө төлөх боломжтой юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.