Анжелина Жолигийн өргөмөл охин ээжийнхээ талаар сайхан дурсамж хүүрнэв

Анжелина Жолигийн өргөмөл охин ээжийнхээ талаар сайхан дурсамж хүүрнэв


   Холливүүдийн жүжигчин Анжелина Жоли том охин Захарагийн хамт “Pulse of Purpose” сангаас зохион байгуулсан "Ээж, охин хоёрын өглөөний цай" арга хэмжээнд оролцсон байна. Спелман их сургуульд сэтгэл судлалын чиглэлээр суралцаж буй төгсөх ангийн оюутан Захара ээжийнхээ талаар сэтгэл хөдлөм сайхан дурсамж хүүрнэжээ. Тэрбээр "Ээж бид хоёрын харилцааны үнэ цэнийн талаар ярихад илэрхийлэх үг дутах шиг санагддаг. Бид хоёр яг үеийн найзууд шиг, эсвэл дурлалт хосууд шиг нандин харилцаатай" гэсэн байна. Улмаар дөнгөж зургаан сартайдаа өргөмөл охин болон ирж, бусад ах дүүсийнхээ хамт хүүхэд насаа машид жаргалтай өнгөрөөснөө дурсаад “Ээж маань бидэнд бусдад туслах, найрсаг хандах, өөрсдөө хөгжиж дэвшихийн төлөө хичээн зүтгэж амьдрахын үнэ цэнийг сургасан” гэжээ. Эцэст нь “Миний ээж хамгийн хүчирхэг эмэгтэй учраас би ч мөн хүчтэй эмэгтэй болсон” гээд ээждээ үргэлж талархаж явдгаа хэлсэн байна. Анжелина Жоли нь зургаан хүүхэдтэй бөгөөд Брэд Питттэй гэрлэхээсээ өмнө хүү Мэддоксыг, гэрлэснийхээ дараа Захара, Пакс нарыг өргөж авсан юм. Аав ээж хоёр нь гэр бүлээ цуцлуулсны дараа хүүхдүүд бүгд ээжтэйгээ үлдсэн, аав Б.Питттэйгээ хөндий харьцаатай гэдгээ мэдэгдэж байсан. Хүүхдүүд эцгийнхээ Питт овгийг орхиж, Жоли нэрээр овоглох болсон билээ. Тухайлбал Захара их сургуулийн танилцуулга дээрээ Захара Марли Жоли гэж тэмдэглэсэн байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.