Зэрлэг амьтдад зориулсан дэлхийн хамгийн том гүүрэн гарц удахгүй ашиглалтад орно

Зэрлэг амьтдад зориулсан дэлхийн хамгийн том гүүрэн гарц удахгүй ашиглалтад орно


   АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотын ойролцоох Агура Хиллз хотын 101 дүгээр хурдны замын дээгүүр зэрлэг амьтанд зориулсан “Wallace-Annenberg гүүрэн гарц барьж байна. Энэ жил ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ногоон гүүрэн гарц нь, устаж үгүй ​​болох аюулд ороод буй бар, уулын арслан, зэрлэг гөрөөс зэрэг амьтдыг 10 эгнээтэй хурдны замаар аюулгүй нэвтрэх боломжийг олгох зорилготой, 1 акр талбайг хамарсан ногоон төгөл бүхий зам юм. Гарцад ашигласан хөрс нь жирийн хөрс биш, хөнгөн хайрга, цэцэрлэгжүүлэлтийн хөрс, өнгөн хөрс, бордоо зэргийг хольж, орон нутгийн экосистемийг тэнцвэржүүлэх зорилгоор бүтээсэн эко хөрс ажээ. Төслийн нийт өртөг нь ойролцоогоор 114 сая доллар бөгөөд ашиглалтад орсны дараа дэлхийн хамгийн том зэрлэг амьтдын гүүрэн гарц болно гэж үзэж байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.