АНУ-ын арми Ормузын хоолойн мина цэвэрлэхэд далайн гахай ашиглаж байна
АНУ-ын арми Ормузын хоолойд мина цэвэрлэх ажиллагаагаа эрчимжүүлж байна. Уг ажиллагаанд далайн дрон, байлдааны хөлөг онгоцоос гадна далайн гахай ашиглаж байгаа тухай “Wall Street Journal” сонин мэдээлэв. Мэдээнд дурдсанаар, тус улсын Батлан хамгаалах яамны албан тушаалтан мина цэвэрлэх ажиллагаанд хүн болон алсын удирдлагатай техникээс гадна амьтан ашиглаж буйгаа хэлжээ. Тэнгисийн цэргийн хүчин далайн хөхтөн амьтдыг мина илрүүлэх, байршил тодорхойлох, тэмдэглэхэд сурган ашиглаж байгаа бөгөөд тэр дундаас далайн гахай хамгийн чадварлаг ажилладаг гэнэ. Иран улс далайд хэдэн мина суурилуулсан нь тодорхойгүй байна. АНУ-тай гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч Ормузын хоолойг бүрэн нээгээгүй байгаа тус улс хоолойн гол тээврийн замуудад мина байгааг анхааруулж, Ираны хяналтад байдаг шинэ маршрутуудыг ашиглахыг шаардсан билээ Хэрэв АНУ мина зайлуулж, хэсэгчилсэн гарцыг сэргээвэл Ираны хяналт суларч, хэлэлцээрт илүү идэвхтэй оролцоно гэж мэргэжилтнүүд үзэж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







