Альпийн нурууны цаст оргилын хяналтын камерт нүцгэн хосын дүрс буужээ
Швейцарын Альпийн нурууны оргилд суурилуулсан цаг агаарын хяналтын камерт цасан дунд зугаацаж буй нүцгэн хосын дүрс буусан байна. Полхорн оргилд суурилуулсан тус камер нь ойролцоох уулархаг бүс нутгийн цаг агаарын нөхцөл байдлыг 10 минут тутамд дамжуулах зориулалттай ажээ. Нөгөө талаар уг камер нь дэлгэцэн дээр гарч буй хүмүүсийн царайг автоматаар бүрсийлгэж харуулдаг функцтэй тул цаст уулын оргилд хайр дурлалдаа умбаж явсан хос залуусын хэн болохыг харах боломжгүй байв.
Тухайн үед бүс нутгийн цаг агаарын байдлыг тандахаар явган аялж явсан ноён А мөн дээрх дүр зургийг нүдээр харснаа мэдээлжээ. Хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрбээр "Би цаг агаарын байдал, хэр их цас орсныг шалгаж явсан. Гэнэт тэднийг хараад инээд хүрч, бас даарч байгаа байх даа гэж бодсон” гэжээ. Полхорн оргил нь ойролцоогоор 2681 метрийн өндөрт оршдог, Альпийн нурууны хамгийн үзэсгэлэнт оргил бөгөөд жуулчин хамгийн их ирдэг газар юм. Өвлийн улирлаас бусад үед зочид буудал ажилладаггүй тул өдийд хүнгүй зэлүүд байдаг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







