Унгарын сөрөг хүчин үнэмлэхүй ялалт байгуулав
Сүүлийн 16 жилийн турш төрийн эрхийг завсаргүй барьсан Унгарын Ерөнхий сайд Виктор Орбаны удирдсан эрх баригч нам сонгуульд ялагдаж, сөрөг хүчин үнэмлэхүй ялалт байгуулав. Өчигдөр болсон санал тооллогын дүн гарсны дараа Ерөнхий сайд В.Орбан "Манай нам энэ удаад ялагдлаа. Ялсан намд баяр хүргэе" гэжээ. Тус улсын Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлснээр, сөрөг хүчний Тисса нам нийт 199 суудлын 138-ыг авч үнэмлэхүй ялалт байгуулсан бол эрх баригч Фидес нам ердөө 55 суудал авсан байна. Тисса намын дарга Питер Мажаар "Бид хяналт шалгалтын системийг сэргээж, ардчилсан үйл явцыг баталгаажуулна. Манай улс Европын Холбоо болон НАТО-гийн хүчтэй холбоотон болно" гэж мэдэгдсэн байна. Тэрбээр сонгуулийн кампанит ажлын туршид Ерөнхий сайд В.Орбаныг Оросын талыг баримтлагч хэмээн шүүмжилж, энэ удаагийн сонгуулийг Унгар улс Оросын нөлөөнөөс гарах сүүлчийн боломж гэдгийг онцолж байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







