Перу улс япон гаралтай эмэгтэй ерөнхийлөгчтэй болох магадлал өндөр байна
Удахгүй болох Перугийн ерөнхийлөгчийн сонгуульд ерөнхийлөгч асан Альберто Фүжиморигийн (1938–2024) охин, эдүгээ 51 настай Кейко Фүжимори дахин нэр дэвшээд байна. Япон гаралтай Кейко Фүжимори ялалт байгуулбал тус улсад эцэг, охин хоёр ээлжлэн төр барьсан анхны тохиолдол болох юм. Сонгуулийн өмнө явуулсан санал асуулгаар баруун жигүүрийн Ардын хүчний намаас нэр дэвшигч тэрбээр өрсөлдөгчөөсөө 15 хувиар тэргүүлж байгаа аж. Хатагтай Кейко Фүжимори нь 1990 оноос эхлэн 10 жилийн турш Перу улсыг удирдаад, авлигын хэргээр албан тушаалаасаа буусан Альберто Фүжиморигийн том охин юм. Эцэг, эх нь салсны улмаас тэрбээр 19 настайдаа улс төрийн тавцанд ил гарч, ээжийнхээ оронд Тэргүүн хатагтайн үүргийг гүйцэтгэх болсон юм. Албанаасаа буусан ч улс төрд эрх мэдлээ хадгалсаар байсан аавынхаа нөлөөгөөр Кейко Фүжимори 2006 оны парламентын сонгуулиар хамгийн өндөр санал авч сонгогдсон байна. Тэрбээр эдийн засгийн өсөлтийг хангах, эцгийнхээ шинэчлэлийн бодлогыг үргэлжлүүлэх, нийгмийн дэг журам тогтоохоо амлаж, сонгогчдын дэмжлэгийг хүсжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







