Мелания Трамп Эпштейний хэргээр олон нийтийн сонсгол зохион байгуулахыг уриалав
АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трамп Цагаан ордноос шууд мэдэгдэл хийж, бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштейн болон түүний хамсаатан Гильрейл Максвеллтэй ямар ч холбоогүй гэдгээ хэлж, сүүлийн үед гарсан таагүй мэдээллийг эрс няцаав. Тэрбээр "Намайг Жеффри Эпштейнтэй холбосон худал мэдээлэл үүгээр дуусах ёстой. Би Ж.Эпштейний хохирогч биш, тэр намайг нөхөртэй минь танилцуулсан гэсэн үгс ор үндэсгүй худал. Би нөхөртэйгөө 1998 онд Нью-Йоркт болсон үдэшлэг дээр санамсаргүй танилцсан" гэж тайлбарлажээ. Харин Ж.Эпштейнийг анх 2000 онд нэгэн арга хэмжээнд харж байсан бөгөөд үүнээс өмнө таньдаггүй байсан гэдгээ хэлсэн байна. Улмаар улс төрийн болон санхүүгийн зорилгоор өөрийнх нь нэр хүндэд халдаж байгааг анхааруулаад эцэст нь Конгресст хандан Ж.Эпштейний хэргийн хохирогчдыг хамруулсан олон нийтийн сонсгол зохион байгуулахыг уриалав. Харин ерөнхийлөгч Д. Трамп эхнэрээ мэдэгдэл гаргах гэж байгаа тухайд огт мэдээгүй гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







