Орос, Украин улс түр гал зогсооно

Орос, Украин улс түр гал зогсооно


   Ерөнхийлөгч Владимир Путин Улаан өндөгний баярыг тохиолдуулан түр гал зогсоох болсноо мэдэгдэв. AFP агентлагийн мэдээлснээр Кремль Улаан өндөгний баярыг тохиолдуулан 11-ний өдрийн 16:00 цагаас 12-ны шөнө дунд хүртэл гал зогсоох тухай мэдэгдэл гаргасан бөгөөд энэ нь дайны фронтод 32 цагийн турш байлдаан зогсоно гэсэн үг юм. Барууныхаас ялгаатай нь Оросын Ортодокс Улаан өндөгний баяр энэ жил дөрөвдүгээр сарын 12-ны өдөр тохионо. Мэдэгдэлд дурдсанаар, Оросын Батлан ​​​​хамгаалахын сайд Андрей Белоусов, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимов нарт үүрэг болгож, тогтоосон хугацаанд нийт фронт даяар байлдаан зогсоох, мөн дайсны өдөөн хатгалгад бэлэн байхыг даалгасан байна. Улмаар Украин улс уриалгад нэгдэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский ч үүнд эерэг хариу барьж, “Улаан өндөгний баярын үеэр гал зогсоох тухай журмын дагуу ажиллах болно” гэжээ. Гэсэн хэдий ч зарим хэвлэл түр  гал зогсоох тухай санал төдийлөн нөлөө үзүүлэхгүй гэдгийг хэлж байна. Тухайлбал өнгөрсөн жилийн Улаан өндөгний баяраар В.Путин мөн дангаараа 30 цагийн турш гал зогсоох тухай зарласан боловч Орос, Украин улс хоёулаа журам зөрчсөн болохыг “Associated Press” агентлаг дурджээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.