“McDonald's”-ийн захирал бүтээгдэхүүнээ биечлэн сурталчилсан нь ямар үр дүн авчрав?

“McDonald's”-ийн захирал бүтээгдэхүүнээ биечлэн сурталчилсан нь ямар үр дүн авчрав?


   “McDonald's”-ийн гүйцэтгэх захирал Крис Кемпчински шинээр гарсан бүтээгдэхүүнээ өөрийн биеэр сурталчилж, амтархан идэж үзүүлсэн нь олны шүүмжлэл, тохуурхалд өртөөд байгаа тухай “Wall Street Journal” сонин мэдээлэв. Болсон явдлын талаар тодруулбал “McDonald's” өнгөрсөн хоёрдугаар сард шинээр гаргасан “Big Arch Burger-ийг сурталчлахдаа Крис Кемпчински захирал өөрөө амталж байгаагаар үзүүлсэн байна. Харин уг видео сурталчилгаа цахим орчинд богинохон хугацаанд 16 сая хүнд хүрч, энэ хэрээрээ ихээхэн шүүмжлэлтэй тулгарчээ. Цахим хэрэглэгчид түүнийг “Робот мэт эв хавгүй хөдөлгөөнтэй”, “Хазах биш дөнгөж ам хүрсэн”, “Зажилж байгаа үгүй нь мэдэгдэхгүй”, “Хоолноос таашаал авч байгаа шинж алга”, “Цагаан хоолтон юм биш үү?” гэх зэргээр шүүмжилж, зарим нь элдвээр тохуурхсан байна. Өрсөлдөгчид нь ч зүгээр суусангүй, сурталчилгаанд тоглосон ерөнхий захирлыг элдвээр элэглэсэн бичлэг байршуулжээ. Гэвч К.Кемпчински энэ явдлыг тайван хүлээж авч, уг бичлэг тархсаны ачаар хүмүүс шинэ бүтээгдэхүүний талаар илүү сайн мэдээлэлтэй болсныг хэлсэн байна. Улмаар уг явдалд ээжийгээ буруутай хэмээн хошигнож, “"Ээж минь амандаа хоолтой үедээ битгий ярьж бай гэж сургасан” гэсэн байна. Эцсийн дүндээ К.Кемпчински захирлын хэлсний дагуу бүтээгдэхүүний борлуулалт нэмэгджээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.