АНУ: Иранд осолдсон америк цэргийг зүрхний цохилтоор нь олж аварсан

АНУ: Иранд осолдсон америк цэргийг зүрхний цохилтоор нь олж аварсан


   Иранд хийсэн дайралтын үеэр буудуулж унасан сөнөөгч онгоцны нисгэгчийг аврахдаа хэдэн арван километрийн зайнаас зүрхний цохилтыг илрүүлэх чадвартай нууц технологийг ашигласан тухай АНУ-ын Төв Тагнуулын Газар мэдээлэв. Тодруулбал аврах ажиллагааны үеэр "Ghost Murmur" буюу “Сүнсний шивнээ” гэгдэх технологийг анх удаа ашигласан байна. Энэ нь хүний ​​зүрхний цохилтын цахилгаан соронзон дохиог хянадаг холын зайн квант соронзон судлалын арга юм. Хяналтын даалгаврыг хиймэл оюун ухаант программ хангамжид оруулж, зөвхөн америк цэргийн зүрхний цохилтыг бусдаас ялгаж таньдаг ер бусын технологи ажээ. Өөр нэг эх сурвалж "Нэрэнд учир бий” гээд "Ghostгэдэг нь алга болсон хүнийг, харин “Murmur гэдэг нь зүрхний цохилтыг илэрхийлсэн анагаахын нэр томъёо болохыг тайлбарлажээ. Улмаар Хайж буй хүний зүрх цохилж байсан тохиолдолд олоход төвөггүй” гэсэн байна. Уг технологийг АНУ-ын батлан ​​​​хамгаалах гэрээт гүйцэтгэгч Lockheed Martin” компанийн нууц хөгжүүлэлтийн “Skunk Works” хэлтэс боловсруулжээ. Харин зүрхний цохилтыг хэр холоос илрүүлсэн нь тодорхойгүй байгаа ч аврах ажиллагааны дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр ерөнхийлөгч Дональд Трамп 40 миль буюу 64 км орчим зайнаас илрүүлсэн болохыг дурджээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.