Э.Цэндбаатар WBC холбооны аваргын төлөө Барбадосын боксчинтой тоглоно

Э.Цэндбаатар WBC холбооны аваргын төлөө Барбадосын боксчинтой тоглоно


   Монгол улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар WBC холбооны аваргын төлөө тавдугаар сарын 1-нд тулалдахаар болжээ. Түүний өрсөлдөгч Барбадосын тамирчин Кобия Бриди бөгөөд талууд тулааны гэрээнд өчигдөр гарын үсэг зурсан байна. АНУ-ын Мэрилэнд мужийн Хановер хотын  "Live! Casino & Hotel Maryland" зочид буудалд болох энэ тулаанд Э.Цэндбаатар түүнийг ялж чадвал WBC холбооны аваргын бүсийг хүртсэн Монголын анхны тамирчин болно. Мэргэжлийн бокст 2014 онд орсон К.Бриди өнгөрсөн хугацаанд дэвжээнд 20 удаа гарахдаа цорын ганц удаа ялагджээ. Тэгвэл түүнийг ялсан хүн нь Монгол улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт бөгөөд 2020 оны есдүгээр сарын 20-нд АНУ-ын Коннектикут мужийн Анкасвильд болсон тулаанд манай тамирчин түүнийг тулааны хоёрдугаар раундад хүнд цохилтоор буулган авсан юм. 34 настай К.Бриди өдгөө АНУ-ын Мэрилэндэд амьдардаг байна.  


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.