АНУ-ын тусгай хүчнийхэнд зориулсан SERE сургалт гэж юу вэ?
Иранд хийсэн ажиллагааны үеэр онгоцтойгоо осолдож, ууланд 36 цаг бүгж нуугдсаны эцэст аврагдсан америк нисгэгч нь АНУ-ын элит нисгэгчид болон тусгай хүчнийхэнд зориулсан SERE сургалтын ачаар амьд гарсан гэж тайлбарлажээ. SERE гэдэг нь Survival·Evasion·Resistance·Escape буюу "Амьд үлдэх, нуугдах, эсэргүүцэх, зугтах" гэсэн үгийн товчлол ажээ. Уг сургалтыг АНУ-ын армийн хэмжээнд төрөл бүрийн аргаар хэрэгжүүлдэг боловч Агаарын цэргийн хүчний дайчдыг онцгойлон хамруулж, дайсны нутаг дэвсгэр, эсвэл дайсагнасан этгээдүүд хүрээлсэн орчноос хэрхэн амьд гарах талаар зааж сургадаг ажээ. Агаарын судалгааны хүрээлэнгийн захирал Дэвид Дептулла "Энэхүү сургалтаар нисгэгчид олзлогдохгүйгээр амьд үлдэж, олзлогдсон нөхцөлд эсэргүүцэх, зугтах чадвар эзэмшдэг” гэжээ. Ираны суманд өртсөн F-15E сөнөөгч онгоцноос үсэрсэн офицер маш хүнд гэмтсэн ч Ираны ууланд 36 цагийн турш нуугдаж чадсан бөгөөд АНУ-ын эрлийн баг олж аварсан юм. Хэрэв түүнийг Ираны цэргийнхэн баривчилсан бол хэлэлцээрийн болон суртал ухуулгын хэрэгсэл болгон ашиглах байсан нь тодорхой байв.
SERE сургалтын эхний зарчим бол амьд үлдэх явдал бөгөөд тусгай хүчний дайчдыг элсэн цөлөөс эхлээд Арктик хүртэлх янз бүрийн эрс тэс орчинд, бохирдсон гол мөрнөөс ундны ус ялгаж авах, мөчрөөр гал ноцоох, хорхой шавжаар хоол хийх зэргээр сургаж дадлагажуулна. 1995 оны Боснийн дайны үеэр дайсны нутагт ганцаар үлдэж, шоргоолжоор хооллож, өдрийн цагаар нуугдаж, шөнөөр явсаар зургаан хоногийн дараа аврах багийнхантай холбогдон амьд үлдэж чадсан ахмад Скотт О'Грэдиг сургалтаар бодит жишээ болгон дурддаг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







