Ираны ерөнхийлөгч Америкийн ард түмэнд хандан илгээлт гаргажээ
Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкян Америкийн ард түмэнд хандан англи хэлээр илгээлт гаргаснаа X сүлжээнд нийтэллээ. Исламын Бүгд найрамдах улс АНУ, Европ болон бусад орны иргэдэд дайсагнах сэтгэл огтхон ч өвөрлөөгүй хэмээн уг илгээлтэд дурджээ. “Иранчууд яруу алдарт түүхийнхээ туршид гадаадын удаа дараагийн халдлага, шахалт шаардлагад өртөж байсан ч эрх баригчид болон ард түмний хоорондын зааг ялгааг сайтар харгалзаж, тухай бүрд нь ялгамжаатай хандсаар ирсэн" хэмээн илгээлтэд тэмдэглэсэн байна. Иран улсыг аюул занал мэтээр харуулах оролдлого нь түүхэн үнэн болон орчин үеийн бодит байдалтай нийцэхгүй хэмээн тэрбээр дурдаад “Ираныг нийтийн дайснаар цоллох нь, өөртөө дайсан бий болгохыг чармайж буй "хүчирхэг” гэгч гүрнүүдийн улс төр, эдийн засгийн хүсэл сонирхлын үр дүн” гэжээ. “Салаа замын уулзвар дээр ирээд буй өнөөгийн дэлхий ертөнцөд сөргөлдөөнийг үргэлжлүүлэх нь урьд урьдынхаас хамаагүй өндөр хохиролтой бөгөөд ямар ч үр дүнгүй” хэмээн М.Пезешкян мөн хэлсэн байна. Мөн Иран улс түүхэндээ олон арван түрэмгийлэгчтэй нүүр тулсан төдийгүй тэдгээрээс өнөөдөр зөвхөн нэр л үлдсэн хэмээн тэрбээр сануулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







