Хятад улс хамгийн том нисгэгчгүй ачааны онгоц зохион бүтээв
Хятад улс 3.5 тонн ачаа тээвэрлэх чадвартай нисгэгчгүй ачааны онгоцны туршилтын нислэгийг амжилттай хийсэн тухай Хонконгийн “Ming Pao” сонин мэдээлэв. Тус сонин дэлхийн хамгийн том нисгэгчгүй ачааны онгоц болохыг дурдаад хөдөлгүүр зэрэг бүх эд ангиудыг Хятадад үйлдвэрлэсэн гэдгийг онцолжээ. “Changying-8” нэртэй уг онгоц Хэнань мужийн Шанжие нисэх онгоцны буудлаас хөөрч, 30 орчим минут нислэг үйлдээд амжилттай газардсан байна. Нислэгээр ухаалаг нислэгийн удирдлагын систем, цахилгаан болон механик систем, эрчим хүч болон түлшний систем, нислэгийн тогтвортой байдал зэргийг цогцоор нь туршсан байна. “Changying” гэдэг нь “Том бүргэд” гэсэн утгатай бөгөөд онгоцны урт нь 17 метр, далавчны урт 25 метр, нислэгийн хамгийн дээд хүрээ нь ойролцоогоор 3000 километр, 500 метрээс бага зайд хөөрч, бууж чадна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







