70 жил ханилсан хос нууцаа дэлгэв
Жэк Кайгин, Энн Кайгин нар © ITV

70 жил ханилсан хос нууцаа дэлгэв


   Их Британийн Мэн арлын оршин суугч, 91 настай Жэк Кайгин, 90 настай Энн Кайгин нар 70 жил ханилсныхаа нууцыг ITV телевизэд ярьжээ. Тэд гэрлэснийхээ 70 жилийн ойг өнгөрөгч гуравдугаар сарын 24-нд тэмдэглэсэн бөгөөд бие биедээ үнэнч байх, нэгнийгээ уучлах чадвар нь гэр бүлийн бат бөх харилцааны үндэс хэмээн үздэгээ сурвалжлагчид ярьсан байна. Мөн шинэ зүйлийг хамтдаа туршиж үзсэнээр хосуудын хайр сэтгэл улам бэхэждэг хэмээн Энн хэлжээ. Сурвалжлагч тэднээс хэнд нь хэнийх нь юу хамгийн их таалагддаг талаар асуусанд, эхнэрт нь нөхрийнх нь цагаа олж буулт хийдэг чанар, харин нөхөрт нь эхнэрийнх нь гоо үзэсгэлэн таалагддаг хэмээн хариулсан байна. Тэд 1956 оны гуравдугаар сарын 24-нд гэрлэсэн бөгөөд дөрвөн хүүхэд, дөрвөн ач, хоёр гучтай гэнэ.

   АНУ-ын Охайо мужийн оршин суугч Мэрилин болон Хэнк Сайдрус нар хуримынхаа 75 жилийн ойг өнгөрсөн гуравдугаар сард хийсэн тухай хэвлэлүүд мэдээлсэн юм. Тэд хоорондоо нэг ч удаа муудалцаж үзээгүй бөгөөд үүний нууц нь аливаа чухал шийдвэрийг хамтдаа гаргадагт оршдог хэмээн орон нутгийн телевизэд ярьсан билээ.  


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.