АНУ: 38 настай бүсгүй хамгийн үзэсгэлэнтэй эмээгээр тодров
Өсвөр насандаа хүүхэд төрүүлж, гуч гаруй насандаа ачтай болсон америк эмэгтэй хамгийн залуу эмээгээр тодроод байна. “The New York Post” сонины мэдээлснээр Калифорни мужийн иргэн, эдүгээ 38 настай Бриттани Десборо нь 17 насандаа охиноо төрүүлсэн бөгөөд охин Маккэнзи нь 18 насандаа хүүтэй болсноор Б.Десборо тус улсын хамгийн залуу, бас хамгийн үзэсгэлэнтэй эмээ гэгдээд байна. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Хүмүүс охин бид хоёрыг эгч дүүс, зарим нь бүр ихрүүд гэж андуурдаг. Ээж, охин гэж хэлэхэд ихэнх нь гайхдаг” гэжээ. Үнэндээ тэдний хамтдаа авхуулсан зургийг харсан ч хэн нь ээж, хэн нь охин болохыг ялгах аргагүй ажээ. Тэрбээр охинтойгоо авхуулсан зургаа олон нийтийн сүлжээнд нийтэлснээр “Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмээ" гэсэн хочтой болжээ. Б.Десборо одоогоор 39 настай нөхөр болон гурван хүүхэд, мөн саяхан мэндэлсэн ач нарынхаа хамт амьдарч байна. Сонирхолтой нь түүний бага хүү, ач хүү хоёр нэг насны зөрүүтэй ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







