Хятад: Бээжин хотод дрон худалдах, тээвэрлэх, нислэг үйлдэхийг хориглоно
Хятадын Засгийн газар хувийн хэрэглээнд дрон худалдаалах, тээвэрлэх, нислэг үйлдэхийг хориглосон хатуу журам гаргажээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хороо "Бээжин хотын дроны менежментийн журам"-ыг баталж гаргасан бөгөөд уг журамд тус хотыг бүхэлд нь дроны хяналттай агаарын орон зай болгон тодорхойлж, нислэг үйлдэхийн тулд урьдчилан зөвшөөрөл авахаар заасан байна. Үүнээс гадна дрон болон гол эд ангиудыг тээвэрлэх, импортлохыг хязгаарласан байна. Шинэ журам тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Бээжингийн эрх баригчид аюулгүй байдлын үүднээс ийм журам гаргах шаардлагатай болсныг онцлоод "Нийслэл хотын аюулгүй байдал шинэ сорилтуудтай тулгарч байна" хэмээн мэдэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







