Швейцар: 400 мянган ширхэг "KitKat" шоколад хулгайд алдагджээ
Швейцарын “Nestlé” компанийн 400 гаруй мянган ширхэг "KitKat" шоколад тээвэрлэсэн ачааны машиныг гэмт этгээдүүд хулгайлсан байна. AFP агентлагийн мэдээлснийг үзвэл, тээврийн хэрэгсэл болон ачаа хаана байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Ачааны машин Италийн төв хэсэгт байрлах үйлдвэрээс гарч, дамжин өнгөрөх цэгүүдэд бүтээгдэхүүнээ хүргэхээр Польш улсыг зорьж явсан бөгөөд нийт 12 тонн шоколад тээвэрлэж явсан байна. Улаан өндөгний баярын өмнө зарим бүс нутагт шоколадны нийлүүлэлт тасалдаж болзошгүйг “Nestlé” компани дурдаад "Гэмт этгээдүүд манай амттанд хэтэрхий дуртай байж болох ч энэ бол хулгай юм” гэжээ. Улмаар хулгайлагдсан бүтээгдэхүүнээ тодорхойлохын тулд тус шоколадыг худалдан авч буй хэрэглэгч нарт хандан бар кодыг шалгаж үзэхийг хүссэн байна. Мөн гар дээрээс болон хувь хүнээс шоколад худалдан авахгүй байхыг сануулж, ийм тохиолдолд мэдээлэл өгөхийг уриалжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







