Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа зогсооход бэлэн байна
Дональд Трамп © Shutterstock / FOTODOM / Rawpixel.com

Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа зогсооход бэлэн байна


   АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа зогсооход бэлэн байгаагаа өөрийн туслахуудад мэдэгдсэн талаар “Wall Street Journal” сонин өнөөдөр мэдээлэв. Иран улс Ормузын хоолойг хаасан нөхцөл байдал хэвээр байсан ч Д.Трамп ийм шийдвэр гаргаж магадгүй байгаа талаар баттай эх сурвалж тус сонинд ярьжээ. Уг хоолойг нээх оролдлого нь мөргөлдөөнийг төлөвлөснөөс 4-6 сараар илүү сунжруулж мэдэхээр байгаа тул Д.Трамп болон түүний баг ийм дүгнэлт хийсэн хэмээн Wall Street Journal” бичсэн байна. Мөн АНУ-ын ерөнхийлөгч өөрийн гол зорилго буюу Ираны флотын хүчин чадлыг сулруулах, пуужингийн нөөцийг багасгах чиглэлд анхаарлаа хандуулахаар шийдсэн бөгөөд байлдааны ажиллагааг хэдийгээр зогсоох ч, Тегеранд шахалт үзүүлэн чөлөөт худалдааг сэргээхийг оролдсоор байх аж. “Wall Street Journal”-ын үзэж буйгаар, энэ төлөвлөгөө нь хэрэгжихгүй бол АНУ Европын холбоотнууд, Персийн булангийн орнуудад шахалт үзүүлж, Ормузын хоолойг нээлгэх алхмуудыг тэднээр хийлгэж эхэлнэ гэнэ. Ингэхдээ цэргийн арга хэрэгслийг мөн авч үзэх боловч Д.Трампын хувьд энэ нь эн тэргүүний зорилт биш хэмээн Wall Street Journal” бичжээ.        


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.