Киргизстан улс мөнгөн тэмдэгтээ дотооддоо хэвлэдэг болжээ
2003 онд гаргасан 100 сомын дэвгэрт. © Wikimedia Commons

Киргизстан улс мөнгөн тэмдэгтээ дотооддоо хэвлэдэг болжээ


   Киргизстан улс түүхэндээ анх удаа өөрийн мөнгөн тэмдэгтийг дотооддоо хэвлэж эхэлсэн талаар тус улсын ерөнхийлөгч Садыр Жапаров “Facebook” хуудсаараа мэдээллээ. “Өнөөдөр Киргизстан улсын хувьд түүхэн өдөр болж байна. Өмнө нь бид үндэсний мөнгөн тэмдэгтээ гадаадад захиалж мөнгө төлөн хэвлүүлдэг байсан бол өнөөдрөөс эхлэн өөрсдөө хэвлэх төдийгүй бусад улсаас захиалга авч хэвлэн нийлүүлдэг болж байна” хэмээн тэрбээр бичжээ. Мөнгөн тэмдэгтийн улсын үйлдвэр олон улсын бүх стандарт, шаардлагад нийцсэнийг нотолсон гэрчилгээ авсан болохыг тэрбээр мөн дурдаад, гадаад улсуудаас мөнгөн тэмдэгт төдийгүй төрийн үнэт цаас хэвлэх захиалга аваад байгааг тэмдэглэсэн байна. ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Дундад Азийн орнуудаас өөрийн үндэсний валютыг гаргасан анхны орон нь Киргизстан юм. Үндэсний мөнгөн тэмдэгт сомыг тус улс 1993 онд гүйлгээнд оруулсан бөгөөд өнөөдөр нэг сом 0.011 доллартой тэнцэж байна. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.