Оросын "Ил-96" онгоц Нью-Йоркт буужээ
ОХУ-ын төрийн дээд удирдлагууд, тусгай албаныхны улс хоорондын нислэгийг хариуцдаг “Россия” отрядын “Ил-96” онгоц АНУ-ын Нью-Йорк хотод буужээ. Flightradar24 сайтад харуулснаар уг онгоц Нью-Йоркийн Жон Кеннэдийн нисэх онгоцны буудалд лхагва гарагийн 12 цаг 28 минутад газардсан байна. Сүүлийн үед Оросын парламентын төлөөлөгчид АНУ-д айлчилж магадгүй байгаа тухай хэвлэлүүд мэдээлсэн билээ. Төрийн Думын хэд хэдэн фракцийн төлөөлөл Америкийн Конгрессын гишүүдтэй уулзахаар бэлтгэж буй, тэднийг Гадаад бодлогын байнгын хорооны дарга Вячеслав Никонов ахалж магадгүй байгаа талаар Оросын “Ведомости” сонин бичсэн юм. В.Никонов нь англиар маш сайн ярьдаг, ОХУ-ын байр суурийг Барууныханд ойлгуулах чадвартай тул төлөөлөгчдийг ахлуулсан хэмээн тус сонинд Думын эх сурвалж хэлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







