АНУ: Өсвөр насныхны цахим донтолтод “Meta”, “Google” буруутай гэж шүүх үзэв
Нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэрт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв

АНУ: Өсвөр насныхны цахим донтолтод “Meta”, “Google” буруутай гэж шүүх үзэв


   АНУ-ын шүүх шинэ үеийн залуус цахим хэрэглээнд донтож байгаа явдалд “Meta” болон Google” компаниуд хариуцлага хүлээх ёстой гэж үзэв. Тодруулбал Лос Анжелес хотын анхан шатны шүүх цахим хэрэглэгчдийг донтолтод хүргэдэг платформ бүтцийг тус компаниуд үл тоомсорлож ирсэн нь өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан гэж үзжээ. Улмаар шүүх бүрэлдэхүүн дээрх хоёр компанид 3 сая долларын нөхөн төлбөр, мөн 3 сая долларын торгууль ногдуулсан байна. Үүнээс “Meta” компани 4.2 сая доллар, Google 1.8 сая долларыг төлнө. Нэхэмжлэгч нь 8 настайдаа "YouTube", 9 настайдаа Instagram” сүлжээнд нэгдсэн 20 орчим насны Кейли гэгч эмэгтэй аж. Тэрбээр өдөрт дунджаар 16 цаг "Instagram" ашигладаг бөгөөд үүний улмаас сэтгэл гутралд орсон гэж мэдэгдээд Meta, Google, Snapchat, TikTok гэсэн дөрвөн платформын эсрэг нэхэмжлэл гаргажээ. Улмаар дээрх платформууд өсвөр насныханд ямар ч анхааруулга, зөвлөмжгүй донтуулагч функцуудыг санаатайгаар нэвтрүүлсэн гэж заалдсан байна. Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн талд шийдвэр гаргахдаа дээрх компаниуд насанд хүрээгүй хүүхдүүдийг цахим донтолтоос хамгаалах талаар арга хэмжээ аваагүй, зөвхөн ашиг олохыг чухалчилсан гэж үзжээ. Харин тус хоёр компани шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, давж заалдахаа мэдэгдэв.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.