Хойд Солонгос улс хүн дүрст робот бүтээжээ
Хойд Солонгос улс дотооддоо бүтээсэн хүн дүрст роботыг танилцуулсан тухай тус улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яам мэдээлжээ. Мөн Япон дахь Хойд Солонгос иргэдийн нийгэмлэг Пёньяны Багшийн Их Сургуулийн бүтээсэн "Дожон", "Сүжэ" нэртэй хоёр роботын талаар танилцуулсан байна. Солонгос үндэсний цагаан өнгийн хүрэм, цэнхэр банзал өмссөн хүн дүрст роботын зургийг өмнө нь тус улсын хэвлэлд нийтэлж байсан боловч ажиллах арга, ур чадварын талаар тодорхой мэдээлээгүй юм. Харин энэ удаад роботуудыг тус улсад суугаа гадаадын дипломат байгууллагуудад танилцуулсан байна. Тус улсад суугаа Оросын Элчин сайдын яам Ардын Дээд Хурлын сонгуулийн өдөр буюу өнгөрсөн 15-ны өдөр Пёньяны Багшийн Их Сургуулийн санал авах байранд хүн дүрст робот ажиллаж, сонгуульд санал өгөх талаар зааварчилж байсан тухай мэдээлжээ. Пёньяны Багшийн Их Сургуулийн бүтээсэн уг роботууд нь багш нартай хамтран сурагчдад өндөр мэдлэг олоход туслахаас гадна сургалтын материалд үндэслэн сурагчдын асуултад хариулах, тайлбарлах функцтэй ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







