Өвөр Монгол: Газрын ховор элемент, нүүрс химийн үйлдвэрлэлийг нарийвчилсан түвшинд шилжүүлнэ
Хятадын орчин үеийн бүтээн байгуулалтын чухал үе шат болох 15 дугаар таван жилийн төлөвлөгөөний хүрээнд Өвөр Монголын Өөртөө Засах Оронд биелүүлэх таван гол зорилт тавьсан талаар Хятадын хэвлэлүүд мэдээллээ. Ирэх таван жилд Өвөр Монголд орчин үеийн үйлдвэрлэлийн тогтолцоог хурдацтай бүрдүүлэх, уламжлалт салбаруудыг шинэчлэн сайжруулж, нүүрс, цахилгаан, ховор элемент, нүүрс химийн үйлдвэрлэлийг дэвшилтэт, нарийвчилсан түвшинд шилжүүлэх, шинэ салбаруудыг хөгжүүлэн шинэ эрчим хүч, шинэ материал, био анагаах ухаан, дижитал эдийн засгийг өргөжүүлэх, мөн дижитал технологийн үйлдвэрлэлийг хөдөө аж ахуй, үйлчилгээтэй нягт нэгтгэн, бүх салбарт хөгжлийн өндөр үзүүлэлтэд хүрнэ хэмээн төлөвлөжээ. Мөн экологийн хамгаалалтыг бэхжүүлж, улс орны хойд бүсийн экологийн аюулгүй байдлыг бататгахаар заасан байна. Үүнд, экологийн хамгаалал, ногоон хөгжлийг чухалчилж, баруун хойд, зүүн хойд, хойд нутгийн ойжуулалтын төслийн зургаа дахь үе шатыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ их хэмжээний газар нутгийг ойжуулах, бэлчээр, ой, намгархаг газар, цөл зэрэг экосистемийг гүнзгийрүүлэн хамгаалах, цөлжилтийн эсрэг арга хэмжээ, бохирдлыг бууруулах үйл ажиллагааг үргэлжлүүлэх, эрчим хүчний бүтцийг сайжруулан шинэ эрчим хүчийг хөгжүүлэх, ногоон үйлдвэрлэл, нүүрстөрөгчийн хэрэглээг бууруулах, нүүрстөрөгч бага ялгаруулдаг үйлдвэрлэлийн цогцолборыг байгуулах, хот хөдөөгийн орчныг сайжруулж хойд бүсийн ногоон хөгжлийг дэмжихээр төлөвлөсөн байна.
Мөн Өвөр Монголын худалдааны нээлттэй байдлыг тууштай өргөжүүлж, чөлөөт худалдааны туршилтын бүсийг байгуулна. Үүний зэрэгцээ Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорт идэвхтэй нэгдэж, Зүүн хойд бүсийн гурван муж, Бээжин-Тяньжинь-Хэбэй, Хөх мөрний гурвалжин хойгийн бүс зэрэг газартай бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэн Бээжин-Өвөр Монголын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, бүс нутгийн хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэхийг зорин ажиллана хэмээн уг төлөвлөгөөнд дурдсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







