Герман: 15 настай хүү найз охиноо сургуульд нь хүргэж өгөхийн тулд автобус хулгайлжээ
Германы Хессен мужийн Висбаден хотын тээврийн компанийн авто зогсоолоос өглөө эрт нэг автобус хулгайлагдсан тухай мэдээлэл ирсэн байна. Дүүргийн цагдаа нар шуурхай ажиллаж, гэмтнийг олж саатуулахад хулгайлсан этгээд нь 15 настай хүү байжээ. Хүү авто зогсоол руу нэвтэрч, мастер түлхүүр ашиглан автобусны хаалгыг онгойлгож ороод асааж жолоодон Карлсруэ хот хүртэл 130 км явсан байна. Тэрбээр Карлсруэ хотод суудаг найз охиноо сургуульд нь хүргэж өгөх гэж ийм үйлдэл хийснээ хүлээжээ. Тэрбээр “Автобусны зогсоолд нэвтрэн ороход банк дүүрэн түлштэй шинэ автобус намайг хүлээж байсан” гэж мэдүүлсэн байна. Найз охиныхоо төлөө ийм эрсдэлтэй алхам хийсэн хүүг хулгайн хэргээс гадна жолооны үнэмлэхгүйгээр автомашин жолоодсон хэрэгт буруутгаж байна. Азаар осол гэмтэл гараагүй, автобус эвдэрч гэмтээгүй ажээ. 15 настай хүү том оврыг автобусыг чадварлаг жолоодож, осол аваар гаргалгүй 130 км замыг туулсанд цагдаа нар хачирхахын зэрэгцээ нарийвчлан шалгаж байгаа тухай dpa агентлаг мэдээлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







