Гамбургер идэж "Оскар"-ын шагналаа тэмдэглэв
98 дахь удаагийн "Оскар"-ын шагнал гардуулах ёслолын Шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртсэн жүжигчин Майкл Б.Жордан гамбургерын сүлжээ ресторанд зочилж, энгийн иргэдтэй баяр хөөрөө хуваалцав. Тэрбээр шагналаа гардаж авахдаа ээжтэйгээ хамт улаан хивсэн дээгүүр алхаж, гэр бүлийнхээ тухай дурсан ярьж баяр хөөрөө илэрхийлсэн байна. Улмаар Дэнзел Вашингтон, Уилл Смит, Халле Берри зэрэг хар арьст жүжигчдийн нэрийг дурдаад “Тэдний ачаар би өнөөдөр нэр хүндтэй шагналын эзэн боллоо” гэжээ. Ёслол өндөрлөсний дараа тэрбээр "Оскар"-ын цомоо нэг гартаа барьсаар "In-N-Out Burger" сүлжээ ресторанд орж ирсэн бөгөөд гэнэтийн зочныг харсан шүтэн бишрэгчид нь баяр хөөр болон угтаж, хамт зургаа авахуулж байв. Тус рестораны нэгэн үйлчлүүлэгч “The People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Би хайртай жүжигчинтэйгээ нүүр тулж уулзаад хязгааргүй баярласан. М.Жордан хүн бүртэй эелдэг дотно ярилцаж байсан. Намайг баяр хүргэхэд "Баярлалаа ах аа" гэж хариулсан шүү” гэсэн байна. “The Vogue” сэтгүүлийн мэдээлснээр, Холливүүдийн одод "Оскар"-ын шагнал хүртсэнийхээ дараа “In-N-Out Burger” ресторанд ирж жирийн иргэдтэй баяр хөөрөө хуваалцдаг заншил хэзээнээс тогтжээ. Анх 2005 онд жүжигчин Жулиа Робертс, Жэйми Ли Көртис нарын алдартнууд шагналаа аваад уг ресторанд ирж баяраа тэмдэглэж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







