Европын зарим нутагт улаан бороо оржээ

Европын зарим нутагт улаан бороо оржээ


   Саяхан Европын зарим нутагт улаан бороо оржээ. “Fox News” агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн 13-ны өдөр Испани, Португал зэрэг Өмнөд Европын нутагт улаан өнгөтэй бороо орж, удалгүй энэ үзэгдэл Франц, Их Британид мөн ажиглагдсан байна. Энэ нь нарийн ширхэгтэй элс, тоостой холилдсон борооны ус улаан, улаавтар хүрэн өнгөтэй болдог үзэгдэл бөгөөд тоос, тоосонцор салхиар агаар мандалд гарч борооны дусалтай холилдсоноор бий болдог ажээ. Үүнийг Сахарын цөлийн тоос хойд зүг рүү нүүдэллэсний улмаас бий болсон гэж судлаачид дүгнэж байна. Улаан өнгийн бороо ихэвчлэн Сахарын цөлийн ойролцоо тохиолддог байсан хэдий ч сүүлийн үед цөлжилт нэмэгдсэнээр дэлхийн бусад газар нутагт мөн үзэгдэх болжээ. Энэ үзэгдэл агаарын бохирдлын түвшинг нэмэгдүүлж, амьсгалын замын болон зүрх судасны өвчин үүсгэж болзошгүй тул болгоомжтой байхыг зөвлөсөн байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.