Бээжин-Пёньян чиглэлд галт тэрэг явж эхэлнэ
Цар тахлаас болж зургаан жил зогссон Бээжин-Пёньян чиглэлийн галт тэрэгний үйлчилгээ маргааш нээгдэх гэж байна. Хоёр улсын хоорондох галт тэрэгний хөдөлгөөн цар тахлаас хойш анх удаа нээгдэж буй нь энэ бөгөөд Хойд Солонгос өнгөрсөн жил Пёньян-Москва чиглэлийн нислэг болон галт тэрэгний үйлчилгээг сэргээсэн юм. Бээжин-Пёньяны галт тэрэг юуны түрүүнд дипломатчид, албан ёсны ажлын айлчлал хийж буй хүмүүст үйлчлэх боловч илүү суудал гарвал энгийн зорчигчдод тийз олгох ажээ. K27/28 дугаарын галт тэрэг долоо хоногт дөрвөн удаа буюу даваа, лхагва, пүрэв, бямба гарагуудад явна. Бээжингээс хөдөлсөн галт тэрэг ойролцоогоор 24 цаг аялж Пёньянд хүрэх бөгөөд замдаа Хятадын хилийн Дандун хотод нэг удаа зогсох ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







