Японы эзэн хааны гэр бүлийнхэн бэйсболын тэмцээн үзжээ
Японы эзэн хаан Нарүхито, хатан Масако болон гүнж Айко нар өчигдөр "Tokyo Dome" цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирж “World Baseball Classic” тэмцээний хүрээнд Япон болон Австралийн багуудын хооронд болсон шийдвэрлэх тоглолтыг үзэж сонирхлоо. Хааны гэр бүл бэйсболын олон улсын тэмцээн биеэр үзэлгүй 60 жил болоод байсан талаар Японы хэвлэлүүд бичиж байна. Тоглолтод Японы баг 4:3 харьцаатай хожиж, АНУ-д болох шөвгийн наймын тэмцээнд шалгарсан юм. Харин Австралийн тамирчид даваа гарагт Өмнөд Солонгосын багийг хожвол дараагийн шатанд шалгарна. Япончууд өмнө нь шөвгийн наймд шалгарах эрхээ баталгаажуулсан байсан ч энэ ялалт нь тэднийг С хэсгээс нэгээр гарах боломжтой болгож байна. Тэд дараагийн тоглолтоо мягмар гарагт Чехийн багийн эсрэг хийнэ.
Эзэн хаан Нарүхито сүүлийн үед олны өмнө удаа дараа гарч байна. Тэрбээр өнгөрсөн сард 66 нас хүрсэн бөгөөд 15 жилийн өмнө болсон газар хөдлөлтийн ойг тэмдэглэхэд гол анхаарлаа хандуулж байгаа юм. 2011 оны гуравдугаар сарын 11-нд Японы хойд хэсэгт болсон газар хөдлөлт, цүнамийн улмаас 20 мянга орчим хүн амиа алдсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







