Япон: Сансарт нэрсэн сакэ архийг 100 сая иенээр худалдана
Олон улсын сансрын станцад (ОУСС) нэрсэн сакэ архийг дэлхийд авч иржээ. Архийг Японы шар айргийн үйлдвэрээс илгээсэн соёолж, цагаан будаагаар сансрын хөлөг дотор исгэсэн байна. “Yomiuri Shimbun” сонины мэдээлснээр, Японы “Dassai” компанийн шар айргийн үйлдвэрийн технологиор нэрсэн уг архийг "Кансай" олон улсын нисэх онгоцны буудал дээр холбогдох албаны хүмүүс хүлээн авчээ. Тус компани өнгөрсөн оны 10 дугаар сард Кюүшюү арлын өмнөд хэсэгт орших “Tanegashima” сансар судлалын төвөөс хөөргөсөн HTV-X 1 ачааны хөлгөөр сакэ архины түүхий эд, нэрэх тоног төхөөрөмж зэргийг ОУСС-д илгээсэн юм. Компанийн захирал Хироши Сакүрай сэтгүүлчдэд мэдээлэхдээ "Бид сансарт архи нэрэх боломжтой гэдэгт эргэлзэж байлаа. Гэвч туршилт амжилттай болсонд баяртай байна” гэжээ. Сансарт нэрсэн архийг 100 сая иенээр (ойролцоогоор 630 мянган доллар) худалдаж авах захиалга ирсэн бөгөөд орлогыг Японы сансрын хөгжлийн хөтөлбөрт хандивлах болно гэдгээ захирал Х.Сакүрай мэдэгдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







