Буриад: Эгэтийн дацанд зориулсан магтаалын уралдаан зарлажээ
Ирэх зургаадугаар сард тэмдэглэх Эгэтийн дацангийн 200 жилийн ойг угтан Оросын Буриадад магтаалын олон улсын уралдаан зарлажээ. “Эгэтын дасанай 200 жэл” хэмээх энэ уралдаанд оролцогчид уг дацанд зориулан шинээр зохиосон болон уламжлалт магтаалуудыг хэлэхээс гадна дацанд залагдаж буй Занданзуу бурхан, дацантай холбоотой түүхэн үйл явдлууд, алдартай лам хуврагуудад зориулсан магтаал үүнд мөн багтах аж. Оролцогчид багачууд буюу 10-16, насанд хүрэгчид буюу 17-60, өндөр настнууд буюу 60-аас дээш насныхан гэсэн гурван ангилалд өрсөлдөнө. “Магтаалыг ардын уламжлалт билиг сургаалын өвд тулгуурлан зохиовол давуу тал болно. Магтаалыг буриад монгол хэлээр хэлнэ” хэмээн зохион байгуулагчид нь мэдэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







