Бритни Спиэрс баривчлагджээ
Бритни Спиэрс © Reuters

Бритни Спиэрс баривчлагджээ


   Поп дуучин Бритни Спиэрс өнгөрөгч лхагва гарагийн орой 21:30 цагийн орчимд Калифорни мужийн авто зам дээр баривчлагджээ. Түүнийг согтууруулах ундаа, эсвэл мансууруулах бодис хэрэглэсэн үедээ жолоо барьсан гэх үндэслэлээр Калифорнийн замын цагдаа баривчлан цагдаагийн хэсэгт хүргэсэн байна. Б.Спиэрсийн төлөөлөгч энэ талаар хэлэхдээ "Уучлахын аргагүй харамсалтай явдал боллоо. Бритни цааш цаашдын аливаа алхмаа зөв зүйтэй бөгөөд хуульд нийцүүлэн хийхийг чармайх болно” гэжээ. Харин дуучин өөрөө энэ явдлын талаар ямар нэг тайлбар хийгээгүй байна. Мөн баривчлагдсан талаарх мэдээ тарсан даруйд Instagram хаягаа устгасан байж магадгүй хэмээн BBC мэдээлжээ. “Амьдралд нь тулгарсан амин чухал өөрчлөлтийн төлөө эхний алхмаа Бритни одоо хийх болов уу. Хүнд үед сайн санаат хүмүүсийн тусламж түүнд ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн түүний төлөөлөгч мөн хэлжээ.   


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.