ОХУ: Авлига авсан албан тушаалтнуудын бүх хөрөнгийг хураах санал дэвшүүлэв
ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны дарга Александр Бастрыкин авлига авсан албан тушаалтнуудын бүх хөрөнгийг хураах санаачилга гаргасан талаар ТАСС агентлаг мэдээллээ. Өчигдөр Москвад болсон Мөрдөн байцаах хорооны зөвлөлийн өргөтгөсөн хурал дээр тэрбээр “Авлигачдад хүлээлгэх эрүүгийн хариуцлагын хүрээнд, тэдний завшиж хуримтлуулсан хөрөнгийг бүрмөсөн хурааж авах цаг болсон” хэмээн мэдэгджээ. Ийм алхам хийхийг олон нийт хэдийнээс хүсч хүлээж буйн зэрэгцээ энэ арга хэмжээ нь төсөвт орох орлогыг дорвитой нэмэгдүүлнэ хэмээн А.Бастрыкин тэмдэглэсэн байна. “Шийдвэртэй, хатуу арга хэмжээ авахгүйгээр авлигачдын шуналыг зогсоож дийлэхгүй гэдгийг мөрдөн байцаах ажлын практик харуулж байна” хэмээн түүний хэлснийг ТАСС агентлаг мөн уламжилжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







