Хойд Солонгосын тамирчид Дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ
Жу Жин Ми, Ким Ми Хва нар хосын төрөлд. 2026.03.01© Getty images

Хойд Солонгосын тамирчид Дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ


   Канадын Монреаль хотод дөрөв хоногийн турш болж өнгөрөгч ням гарагт өндөрлөсөн Усанд үсрэлтийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс Хойд Солонгосын тамирчид мөнгөн медаль хүртлээ. 10 метрээс үсрэлтийн эмэгтэйчүүдийн хосын төрөлд Хойд Солонгосын Жу Жин Ми, Ким Ми Хва нар ийм амжилт үзүүлжээ. Энэ төрөлд Хятадын тамирчид түрүүлж, гуравдугаар байрыг Канадын тамирчид эзэлсэн юм. 21 настай Жу Жин Ми мөн 10 метрийн ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртсэн байна. Спортын энэ төрөлд Хятадын тамирчид дэлхийд хошуучилдаг бол сүүлийн үед Хойд Солонгосын тамирчид тэдэнтэй эн тэнцүү өрсөлдөх болсон юм. 2015 онд Ким Кук-хян эмэгтэйчүүдийн 10 метрийн төрөлд алтан медаль хүртсэнээр энэ спортын түүхэн дэх Хойд Солонгосын анхны дэлхийн аварга болж байв. 2024 оны Парисын Олимпоос эмэгтэй Ким Ми Рэ, Жу Жин Ми нар мөнгөн медаль хүртсэн бол эрэгтэйчүүдэд Ким Ми Рэ хүрэл медаль хүртсэн билээ. Жу Жин Ми нь мөн ДАШТ-ий гурван мөнгө, нэг хүрэл медальтан юм. 

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.