Instagram: Хүүхдүүд зүй бус үг хэллэг хайсан тохиолдолд эцэг эхэд нь мэдэгдэл ирнэ
Өсвөр насныхан амиа хорлох эсвэл өөрийгөө гэмтээхтэй холбоотой үг хэллэг хайх үед эцэг эхэд нь мэдэгдэл илгээдэг функцийг “Instagram” платформ нэвтрүүлж эхэллээ. Энэ тухайд албаны хүн хэлэхдээ "Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ нөхцөл байдлыг мэдэж байх, тэдний үйлдэлд хараа хяналт тавихад туслах зорилготой" гэж тайлбарласан байна. Тус үйлчилгээг авахын тулд эцэг эх, хүүхэд аль аль нь уг функцид бүртгүүлэх ёстой. Ингэснээр хүүхэд амиа хорлох болон бие махбодоо зориудаар гэмтээхтэй холбоо бүхий үг хэллэг хайсан тохиолдолд уг систем эцэг эхэд нь и-мэйл, мессэжээр мэдэгдэл илгээх аж. Уг үйлчилгээг ирэх долоо хоногт АНУ, Их Британи, Австрали, Канад зэрэг оронд нэвтрүүлж эхэлнэ. CNBC телевизийн мэдээлснээр, энэхүү үйлчилгээг нэвтрүүлж буй нь өсвөр насныхны дунд сүүлийн үед амиа хорлох зэрэг зүй бус үйлдэл газар авах болсонтой холбоотой ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







